Утас: 7000-9111, 9917-2528

Төсөл хөтөлбөр

Итали Боловсролыг Дэмжих Хөтөлбөр

Итали улсад суралцах хүсэлтэй 18 – 35 насны бүх хүмүүст нээлттэй бөгөөд бакалаврын зэрэг олгох ангид суралцахыг хүсэгч 12 жилийн боловсрол эзэмшсэн буюу Монгол улсын их, дээд сургууль, дээд боловсролын байгууллагын 2-р курсын оюутан эсвэл 2-р курст суралцаж байсан байх үндсэн шаардлагатай. Магистрийн зэрэг олгох ангид элсэн суралцахыг хүсэгч Монгол улсын Их, дээд сургуульд бакалаврын сургалтын 180 кредитын хөтөлбөрийг бүрэн дуусгасан диплом эзэмшсэн байх шаардлагатай. Дээрх шаардлагыг хангасан суралцагчид тус хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.

Жил бүрийн 10-р сараас өмнө Монгол – Италийн Төвд хандан тухайн жилийн онцлог, хөтөлбөр, хувиартай танилцан бүртгэлд хамрагдан хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай. “Монгол – Италийн Төв” –өөс хэлний бэлтгэлийг Итали улсад эсвэл Монгол улсад гэсэн хоёр сонголтыг санал болгодог бөгөөд хэлний бэлтгэл 5-6 сар үргэлжилдэг.
- Итали улсад хэлний бэлтгэлд суралцагч “Монгол – Италийн Төв” –ийн төв болох Итали улсын Перужа хотын Гадаад оюутны их сургуульд суралцах бөгөөд хичээлийн бус цагаар өөрийн сонирхлын дагуу сургуулиас зохион байгуулладаг хоор дуу дуулаачын дугуйлан, кино судлалын дугуйлан, итали хоолны дугуйлан, илтгэх урлаг болон драмын дугуйланд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
- Монгол улсад “Монгол – Италийн Төв”-д бүх төвшний сургалтанд хамрагдан хэлний бэлтгэлд суралцах боломжтой.

“ИТАЛИ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” –ийн үе шат
Тус хөтөлбөр нь дараах үе, шатлалтайгаар зохион байгуулагддаг.
- Жил бүрийн 10-р сараас өмнө бүртгэлд хамрагдах,
- 6 сарын итали хэлний бэлтгэлд хамрагдах,
- Сургууль, мэргэжил сонголтын судалгааны маягт бөглөх,
- Итали хэлний олон улсын төвшин тогтоох шалгалтад хамрагдах,
- Сургууль, мэргэжил сонголт хийх,
- Италийн элчин сайдын яам болон Италий улсын Боловсрол, Их сургууль судалгааны яамны бүртгэлд хамрагдах,
- Итали улсын виз болон бусад,
- Их сургуулийн элсэлтийн шалгалт, нарийн мэргэжил, ур чадварын шалгалтад хамрагдах,
- Оюутны халамж болон тэтгэлэгний хүсэлт, материал бүрдүүлэлт, хүргэлт г.м