Утас: 7000-9111, 9917-2528

CELI шалгалт

Итали хэлний төвшин тогтоох шалгалт /CELI/

Монгол – Италийн Боловсрол Соёл Судлалын Төв буюу Монгол – Италийн Төв нь Итали хэлний олон улсын төвшин тогтоох төв CVCL –ийн Монгол дох суурин төлөөлөгч бөгөөдтус төвийн тусгай эрхийн дагуу итали хэлний төвшин тогтоох шалгалт C.E.L.I-г жил бүрийн 3, 6, 11-р саруудад зохион байгуулж байна.

C.E.L.I  буюу Итали хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалтын тухай

Пэружа хотын Гадаад Оюутны Их Сургуулиас зохион байгуулдаг Итали улсын Боловсрол, Их сургууль, Судалгааны яаманд хүлээн зөвшөөрөгдөн  Итали улсын Гадаад хэргийн яаманд танигдсан олон улсын итали хэлний мэдлэгийн түвшинг тогтоох албан ёсны шалгалт юм. Тус шалгалтыг  жилд 3 удаа дэлхийн бүх улсад нэг өдөр зохион байгуулж олон улсад хэлний мэдлэгийн батлах диплом бүхий батламж олгодог.

Уг шалгалт нь А1; A2; B1; B2; C1; C2 анхан шатнаас гүнзгий хүртлэх 6 түвшинд хуваагдан тухайн хүний итали хэлний мэдлэгийг сонсох, уншиж ойлгох, бичих, харилцан ярих, нийгмийн харилцаа гэсэн 5 аргаар дүгнэн үздэг.

ТҮВШИН

ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

СУРАЛЦАХ ХУГАЦАА

CELI

 –ийн бэлтгэл

А1 – Анхан шат

Унших, бичих, анхан шатны мэдлэг буюу өөрийгөө танилцуулах, гэр бүлээ танилцуулах, энгийн өгүүлбэр зохиох суурь чадварыг эзэмших

1 – 2 сар

CELI 1

А2 – Суурьтай анхан шат

Дүрмийн анхан шатны мэдлэгийг бүрэн эзэмшин, гэр бүл, ажил, амьдрал, өнгөрсөн ба ирээдүйг ярин, нийгмийн өдөр тутмын харилцааны үг, хэллэгийг хэрэглэн бусадтай харилцан ойлголцох чадвар

3 -5 сар

CELI 2

B1 – Дундаж

Дүрмийн хувьд ирээдүй, одоо, өнгөрсөн цагийг хэрэглэн өөрийн хүсэл сонирхол, бодол, сэтгэгдлээ илэрхийлэн аливаад дүгнэлт хийн бусдад зөвлөх хэмжээний мэдлэг эзэмших

 3-4 сар

CELI 3

B2 – Дундажаас дээш

Итали улсаар бие даан зугаалж чадах, аливаа бичвэр, өгөгдлийг бүрэн ойлгон, дүрэм болн утга агуулгын алдаагүйгээр дүгнэлт өгч нийгмийн харилцааны дундаж түвшинд асуудалгүй оролцон үг, хэллэгийн сонголтын хувьд илүү мэдрэмжтэй оновчтой болох чадвар, сэтгэхүйн хувьд тухайн соёлд дассаж эхлэх зэрэг чадварыг эзэмшинэ.

Мөн энэхүү түвшин нь Италийн их дээд сургуульд элсэн орох хэлний мэдлэгийн суурь юм.                          

 

3-6 сар

CELI4

C1 –Гүнзгий

Сэтгэхүйн хувьд соёлын шокноос чөлөөлөгдөн тухайн хэл, соёлын хүрээнд асуудалгүйгээр сэтгэн, нийгмийн харилцааны бүх түвшинд чөлөөтэй оролцон, мэргэжлийн, гүнзгий түвшний үг, хэллэг хэрэглэн бичих чадвар өсөн нэмэгдэх

 

3-6 сар

CELI5

C2 – Мэргэжлийн

 түвшин

Нийгмийн харилцааны аль ч салбарт асуудалгүйгээр чөлөөтэй оролцон, эрдэм шинжилгээний бичгийн ажил хийж болохуйц мэргэжлийн түвшин

6 сар

Тус шалгалтын B2 ба түүнээс дээш төвшний батламжтай оюутан Итали улсын ямарч Их, дээд сургуульд итали хэлний элсэлтийн шалгалтгүй орох эрхтэй байдаг.

C.E.L.I  буюу Итали хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтын хуваарь 2016/2017

2016/11/21

CELI

A1 CELI Impatto 
A2 CELI 1
B1 CELI 2
B2 CELI 3
C1 CELI 4
C2 CELI 5

2016/03/04

CELI

A1 CELI Impatto 
A2 CELI 1
B1 CELI 2
B2 CELI 3
C1 CELI 4
C2 CELI 5

C.E.L.I  буюу Итали хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтынбэлтгэл сургалт эхлэх хуваарь 2017

2017/02/25

C.E.L.I-ийн шалгалтын бэлтгэл /бүх төвшин/

2017/04/25

C.E.L.I-ийн шалгалтын бэлтгэл /бүх төвшин/