Утас: 7000-9111, 9917-2528

Бидний тухай

Монгол – Италийн Боловсрол Соёл Судлалын Төв буюу МОНГОЛ –ИТАЛИЙН ТӨВ нь:

    Монгол, Италийн соёл нэвтрэлцэхүйн гүүр, хамтын хөгжлийн шинэ гарц, найрамдалт харилцааны нэгэн тулгуур, танин мэдэлцэхүйн эх үүд болох зорилготойгоор хэл, соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлалыг судлан хөгжүүлэхээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.


        Байгууллагын гадаад харилцааны хувьдИтали улсын Перужа хотын Гадаад Оюутны Их сургуулийн Монгол дох салбар, Итали хэлний олон улсын төвшин тогтоох шалгалтын төв CVCL –ийн Монгол дох суурин төлөөлөгч төдийгүй Итали улсын 64 их сургууль, 42 урлагийн акедеми, Итали- Монголын худалдааны танхим болон Бээжин хот дах Италийн элчин сайдын яам, Монгол дах Италийн өргөмжлөлт консулын газартай хамтран ажилладаг болно.

Бид:

  • 2008 онд Монгол хэлнээ анхны “Итали – Монгол харилцан ярианы анхны толь”,
  • 2008 онд Монгол хэлнээ анхны “Монгол – Англи – Орос – Итали хэлний 1351” үг бүхий зурагт толь,
  • 2011 онд Монгол хэлнээанхны“Итали хэлзүйн ном”,
  • 2015 онд анхны монгол хүнд зориулсан итали хэл өөрөө сурах бичиг “Buongiorno” зэрэг бүтээлүүдийг бэлтгэн нийтлэсэн билээ.

Мөн 2011 оноос эхлэн Итали улсад сурах хүсэлтэй оюутан, залууст зориулсан “ИталиБоловсролыг Дэмжих Хөтөлбөр”, Итали хэл, соёл, урлаг сонирхогч бүх насныханд зориулсан “ИталидТавтайМорил” сургалтат аялал, загвар зохион бүтээгч нарт зориулсан “MilanFashionWeek, RomeFashionWeek”, аялал жуулчлалын хөтөч, орчуулагч нарт зориулсан “GuidaMongola” зэрэг хөтөлбөрүүдийг жил болгон зохион байгуулахаас гадна Монгол дох анхны Итали номын сан, Итали, мэдээ мэдээлэлээр хангах мэдээлэлийн монгол цахим сан, Монгол- Итали, Итали-Монголцахим толь зэргээр олон нийтэд үйлчилж байна.

Бүтээлүүд

Номын зураг

“Итали – Монгол харилцан ярианы анхны толь”

Номын зураг

“Монгол – Англи – Орос – Итали хэлний 1351” үг бүхий зурагт толь

Номын зураг

Итали хэлзүй

Номын зураг

“Buongiorno” итали хэлний сурах бичиг

Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байх болно.

Та бүхэнд амжилт хүсье!